3600 жилийн настай бунхан олов

Египетийн археологичид 3600 жилийн настай нэгэн ер бусын бунхныг олжээ. Энэ бунхан нь хүний тод дүрстэй, будаг нь арилаагүй байснаараа нэлээд онцгой хэмээн археологичид үзэж буй.
Тус олдворыг археологичид МЭӨ 1600 оны Фараонуудын үеийн нэгэн язгууртны бунхан хэмээн үзэж байгаа ч хараахан эцэслэн тогтоож чадаагүй байна.
Мөн Испани-Египетийн археологийн багууд Люксорын оршуулгын газраас хоёр шарил олсон боловч дотроо хоосон байжээ.
Үүнээс өмнө Францын археологчдын баг Египетийн нутгаас эртний завь олж байсан. Энэхүү завь нь ойролцоогоор таван мянган жилийн настай гэж эрдэмтэд тодорхойлсон юм. Завийг Египетийн Үндэсний музейн сэргээн засварлах төвд шинжилж буй юм байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ