Эхийн хэвлийд 152 хоноод төрсөн охин амьд үлджээ

Эхийн хэвлийд бүрэлдэж эхлээд 152 хоногийн дараа буюу 21 долоо хоног , 5 өдрийн дараа дутуу төрсөн бяцхан охин өнөөдөр эрүүл саруул болоод эмнэлгээс гарлаа. Тавхан сартайдаа 490 грамм жинтэй төрсөн охиныг хүн болгож буй явдал 1997 онд Канад, 2011 онд Герман улсуудад тохиолдож байсан бол энэ удаа Солонгос улс энэхүү амжилтыг эвдээд байна. Тус улс 2011 онд Пусан хотод 530 грамм жинтэй төрсөн охиныг эрүүл саруул өсгөж байсан бол энэ удаа түүнээс ч бага жинтэй хүүхдийг амжилттайгаар эрүүл саруул өсгөж , 13 жилийн турш үр хүүхэдгүй байсан нэгэн гэр бүлд аз жаргал бэлэглээд байна.
Хүүхэд дунджаар 20 долоо хоног буюу 280 хоногоос доош хугацаанд төрвөл амьд үлдэх найдлага бага гэж тооцогддог бөгөөд Сөүл хотын Самсунг эмнэлэг дутуу төрсөн хүүхдүүдийг эрүүл саруул бойжуулах тал дээр дэлхийн хэмжээнд хүрээд байна.
Ж.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ