Тайландын Засгийн газар босогчдын эсрэг гал нээж эхэллээ

Тайланд улсын эрх баригчид жагсагчдын эсрэг гал нээж, тэднийг буулган авах ажлаа эхлүүлээ. Албаны хүмүүсийн хэлж буйгаар Тайланд улсын аюулгүй албаныхан нь удаан хугацааны туршид жагсагчдын хяналтад байсан Засгийн газрын ордон, дотоод хэргийн яам зэргийг хяналтдаа шилжүүлэн авч эхэлсэн байна.

Тайландын хууль хяналтынхан “Бангкокт энх тайван тогтоох ажиллагаа” нэртэй хүчний арга хэмжээ зохион байгуулж, жагсагчдыг хүч хэрэглэн тараажээ. Үүнд 15 мянган цагдаа, цэргийн албан хаагчид оролцож байгаа гэнэ. Засгийн газраас хүч түрж эхэлсэнд босогчид нэлээд сандарч байгаа гэнэ. Харин зарим ажиглагчдын харж байгаагаар энэ байдал иргэний дайны хэмжээнд хүргэж болзошгүй хэмээж байна.

Жагсаалыг хүч хэрэглэн тараах ажиллагааны үеэр 100 орчим хүнийг баривчилжээ. Энэ үеэр жагсагчид болон хүчнийхний хооронд мөргөлдөөн гарснаас нэг цагдаа амь үрэгдэж, 40 гаруй хүн гэмтэж бэртсэн байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин