Америкийн Батлан Хамгаалах яамныхан "Galaxy S4" ашиглана

АНУ-ын Батлан хамгаалах яам өөрийн ажилтнууддаа ажлын хэрэгцээнд ашиглагдах  смарт гар утсаар Самсунгийн "Galaxy S4" утсыг сонголоо.  "Galaxy S4" гар утас нь албан байгууллагын хэрэгцээнд зориулагдан ашиглагдах тохиолдолд тухайн утаснуудын хоорондын ярианы нууцлалыг баталгаатай байлгаж чадах  "KNOX" хэмээх программ суулгагдсан байдлаараа  АНУ-аас  зохиолчийн эрхийн гэрчилгээгээ  авсан  Андройд системтэй цорын ганц утас бөгөөд АНУ-ын Батлан хамгаалах яам өөрийн ажилтан хоорондын яриа, мессеж болон бусад зүйлcийг баталгаатай байлгахын тулд энэхүү утсыг сонголоо гэжээ. АНУ-ын Батлан хамгаалах яам үүнээс өмнө Канадийн "BLACKBERRY" гар утсыг хэрэглэсээр ирсэн юм байна.

Ж.Цэлмэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ