Медалийн чансаагаараа Герман тэргүүлсээр байна

ОХУ-ыг Сочи хотноо болж буй өвлийн Олимпийн ХХII наадам арван гурав дахь өдөртөө үргэлжилж байна. Наадамд оролцож байгаа 88 орноос ХБНГУ найман алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл нийт арван таван медальтай тэргүүлсээр байна.

Түүний дараагаар Норвеги улс долоон алт, дөрвөн мөнгө, долоон хүрэл нийт арван найман медальтайгаар нэхэж байна. Харин Нидерланд улс зургаан алт, зургаан мөнгө, найман хүрэл нийт 20 медальтайгаар гуравдугаарт бичигдэж байна.

Олимпийн наадмыг зохион байгуулж байгаа ОХУ өнөөдрийн байдлаар таван алт, найман мөнгө, зургаан хүрэл нийт 11 медальтайгаар жагсаалтын тавд бичигджээ.

Өнөөдрөөс ихэнх тэмцээнүүдийн хагас шигшээ тоглолт эхэлж байгаа. Түүнчлэн хамгийн их хүлээлт үүсгээд байсан уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тоглолт болох юм. Өнөөдөр маргааш болох энэхүү шийдвэрлэх тулааны дараагаар уран гулгалтын эмэгтэйчүүдийн шилдэгийн шилдэг нь хэн бэ гэдэг нь тодрох юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин