Хятадад муудсан мах зарсан 900 хүнийг баривчиллаа

Хятадад сүүлийн гурван сарын хугацаанд муудаж үнэр орсон махыг зарж борлуулж, хүмүүсийн хүнсэнд нийлүүлж байсан 900 гаруй хүнийг цагдаа нар баривчилжээ. Албаныхны хэлж байгаагаар 20 мянган тонн иймэрхүү чанарын шаардлага хангахгүй мах зарж байсан бөгөөд тэдгээр махын 400 цэгээр борлуулж байжээ.

Муудсан махыг химийн бодис ашиглан цэвэрлэж хүмүүст зарж байсан нь тогтоогдсон. Махнуудын ихэнх нь хонины мах байсан гэнэ. Энэ хэрэгтэй холбоотойгоор хүнсний аюулгүй байдлын тухай асуудал хөндөгдөж эхлээд байна. Махтай холбоотой асуудлаар үүсээд байгаа өөр нэг зүйл бол тахианы мах болоод байгаа юм. Хятадад тахиаг хүнсэндээ өргөн хэрэглэдэг бөгөөд тахиаг таргалуулахын тулд тарилга хийж таргалуулдаг. Энэ нь хүний эрүүл мэндэд ихээхэн хор хөнөөлтэй нь нотлогджээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ