Украинд байдал дахин буруугаар эргэлээ

Өчигдөр шөнө Киев хотод цагдаа нар болон босогчдын хооронд дахин мөргөлдөөн боллоо. Цус асгаруулсан хар мягмар гаригт шийдвэрлэх түвшинд яригдаж байсан бослого үймээн дахин сэргэсэн юм. Энэ үеэр 21 хүн амь насаа алдсан байна. Тэдгээрийн долоо нь цагдаа нар байжээ.

Өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхэлсэн бослого тэмцэлд өчигдрийнх шиг нэг өдөрт 20 гаруй хүн амь насаа алдаж байгаагүй билээ. Босогчид болон цагдаа нар хоорондоо гал нээж, хүйтэн зэвсгээр тулалдсан. Босогчид цагдаа нарын дайралтын эсрэг хотын төвд гал тавьж замд таарсан бүхнээ галдан шатаасан байна.

Бослого мөргөдөөн болохоос өмнө босогчдын толгойлогч Виталий Кличко ерөнхийлөгч Виктор Януковичтой уулзсан хэдий ч тохиролцоонд хүрч чадаагүй. Тиймээс хямралыг хэрхэн шийдэх нь тодорхой бус хэвээр үлдлээ. Учир нь ерөнхийлөгч тэдэнд нэг л сонголт өгсөн бөгөөд энэ нь “Майданыг орхи, зүгээр л тарцгаа, гэртээ харьцгаа” хэмээн хэлсэн нь босогчдыг уур хилэнг бадрааж орхижээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин