Пусси Риот: Бидэнд айх шаардлага байхгүй

Оросын панк рок урсгалын Пусси Риот хамтлагийн гишүүд Сочигийн олимпийн наадам дээр хүрэлцэн иржээ. Тэд суллагдсанаасаа хойш олон нийтийн газраар явж байгаа тохиолдол нь энэ болов.

Хамтлагийн гишүүд Адлер нэртэй зочид буудалд буусан гэнэ. Харин цагдаагийнхан тэдний үйлдэл нэг бүрийн ажиглаж байгаа ажээ. Энэ нь мэдээж наадмын үеэр элдэв үймээн дэгдээхээс сэрэмжилсэн хэрэг биз ээ.

Тэд Сочид ирэхээсээ өмнө сэтгүүдчидтэй уулзалт хийсэн юм. Суллагдсан тухайгаа болон цаашдын уран бүтээл, чиг хандлагынхааа тухайд сэтгүүлчидтэй ярилцсан хэмээн хамтлагийн гишүүн Надежда Толокониковын нөхөр Петр Верзилов мэдээлжээ. Түүний ярьж буйгаар хамтлагийн гишүүд “Хүссэн газраараа явах болно. Бидэнд айгаад байх зүйл огтоос байхгүй” хэмээн ярьсан байна.

Пусси Риот хамтлаг 2011 оны зун үнэн алдартны сүмд панк дуугаа дуулж, Засгийн газрыг шүүмжилсэн нь хэл ам дагуулж ерөнхийлөгч тэднийг хорих тушаал гаргасан билээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин