Саудын Арабт САРС-тай төстэй вирусаар таван хүн амь насаа алдав


Саудын Арабт шинэ төрлийн вирусээр сүүлийн гурав хоногт долоон хүн өвчилснөөс тэдний тав нь нас барж хоёр хүний биеийн байдал хүнд байдалтай байгаа талаар ВВС мэдээллээ. Энэ вирус нь САРС-ын шинэ төрлийн вирус юм байна. Шинэ төрлийн коронавирусын халдвараар өвчлөгсдөд хатгааны зовиур илрэхээс гадна зарим тохиолдолд суулгах шинж тэмдэг илэрч байгаа аж.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлснээр өнгөрсөн гуравдугаар сард коронавирусын халдварын тохиолдол дэлхийд 17 бүртгэгдсэний 11 нь нас барсан байна. Үүнээс өмнө өнгөрсөн хоёрдугаар сард Их Британид САРС-тай төстэй вирусын халдвар гарч долоон хүн нас барсан билээ.
Х.Төгөл
// .jpg","thumb":"s/n/s/n.jpg"}]
СЭТГЭГДЭЛ БИЧИХ