Аймшигтай эрэмдэг нүүртэй бүсгүй удахгүй хагалгаанд орохоор болжээ

Сомали улсын иргэн залуу хатагтай Аяан Мохамед муслим шашинтан биш ч гэсэн нүүрэндээ гивлүүр зүүсээр 25 жил амьдарчээ.

Түүнийг гивлүүрээ авах үед хүмүүс эвгүйрхэж, хүүхдүүд үйлдаг. Учир нь түүний нүүр эрэмдэг ажээ. Хүмүүсч энэ тухай хэлдэг бөгөөд “Харахад тун эвгүй” гэдэг. Тэрээр нүүрээ хэвийн болгохын тул 11 настайгаасаа хойш эмнэлгээр олон удаа явсан хэдий ч түүнийг энгийн сайхан нүүртэй болгох эмнэлэг тус улсад байсангүй.

Аяан дөнгөж хоёрхон настай байхдаа дайны үед шархдаж нүүр нь гэмтсэн байна. Тэр цагаас хойш тэрээр нүүрээ бусдаас буруулж, хүний өөдөөс ч эгцэлж харж чадахаа байсан гэнэ.

Өсөж том болохын хэрээх түүний нүүрний хэлбэр алдагдаж, одоо бүр баруун талынх нь нүд аньж болохоо байжээ. Үүнээс гадна хацар нь цоорхой учраас шөлтэй хоол шингэн зүйл хүссэнээрээ идэж чаддаггүй.

Харин саяхан түүний нүүрийг хэвийн болгох мэс засалд оруулж болно хэмээн Австралийн эмч нар хэлжээ. Эмч нар түүний нүүрний мэс заслыг үнэ төлбөргүй хийж өгөхөөр болсон байна. Одоогоор түүний мэс засалд шаардлагатай судалгаа, бэлтгэлийг хангаж эхэлсэн гэнэ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин