Хятадууд тахиа шиг морийг ч хүртэл зодолдуулдаг

Шинэ он гарч буйг тохиолдуулан Хятадад уламжлалт азарганы тулааныг зохион байгуулжээ. Энэ зан үйл нь тус орны өмнөд хэсэгт амьдардаг "мяо" үндэстний ард түмний эртний уламжлалт ёс заншил юм.

500 гаруй жил болж буй ёслолын дагуу, тулааны үеэр азарганууд янцгаалдан, бие биеэнээ хазан, туурайгаараа цохиж нэлээд дуу шуутай байдаг байна. Үзэгчид баясан хашгиралдаж, өөрсдийн дөрвөн хөлт сургасан амьтнаа хөгжөөн дэмждэг ажээ.

Энэ үзвэр нь маш харгис, мөн аймшигтай харагдаж байгааг тэмдэглэх нь зүйтэй. Амьтдыг хамгаалагчид эртний ёс заншилтай тэмцээд байгаа нь зүгээр ч нэг хэрэг биш юм. Тэд иймэрхүү тэмцээнүүд нь амьтдыг хүчирхийлж буй хэрэг гэж үзэж байгаа ажээ.

Харин одоог хүртэл азарганы тулааныг зохион явуулж буй тосгоны оршин суугчид энэ наадамгүйгээр амьдралаа төсөөлж чадахгүй байгаа гэнэ. Ингэхэд, ялсан морины эзэнд шагнал болгон 500 юань (ойролцоогоор 140,000 төгрөг) олгодог байна.

Энэ жил аварга болсон морины эзэн 500 юаниар шагнуулсан бөгөөд тэрээр: “Гэмтэл авсан морио хурдан эмчлэх болно.” –хэмээн ярьсан байна. Зарим суурингуудад шагнал нь 10,000 юань хүртэл өсдөг ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт -12 хэм хүйтэн
Өчигдөр 08 цаг 29 мин