Юлия Тимошенко: Та нарт Украиныг өөрчлөх боломж байсан

Украинд өршөөлийн тухай хууль хэрэгжиж ял эдэлж байсан хориглууд чөлөөнд гарав. Тэдний нэг нь ерөнхий сайд асан Юлия Тимошенко байв. Тэрээр суллаглсан даруйдаа буюу бямба гаригт дайн тулааны хөлд нэрвэгдээд байгаа Киев хотын төв Майданы талбай дахь тэмцэгчидтэй нэгдсэн юм. Тэрээр дахин улс төрийн карьераа эхлүүлж Януковичтой сонгуульд өрсөлдөх болохоо мэдэгдэв.
Тимошенко тусгаар тогтнолын талбайд ирж мянга мянган жагсагчдын өмнө “Өнөөдрөөс украинчуудыг дарангуйлж байсан дарангуйлагч Виктор Януковичийн төгсгөл ирнэ” хэмээн хэлжээ. Олон хүний цусаар гараа угааж ард түмний Европын холбоонд нэгдэх хүслийг нь хязгаарлаж байгаа тэрээр жинхэнэ ерөнхийлөгч биш гэж тэрээр олон нийтийн өмнө ярив.
Мөн төрийн эрх баригчдад хандан “Та нарт Украиныг өөрчлөх бүх л боломж байсан” гэж хэлээд харин одооноос өөрийнхөөрөө бүх шинэчлэлээ хийхээ хэлсэн байна.
Тэгвэл бямба гаригт ерөнхийлөгч Виктор Януковичийг нийслэлийг орхисон хэмээн мэдээлж байна. Тэгвэл энэ тухайд албанны эх сурвалж “Ерөнхийлөгч арга буюу нийслэлийг орхих болсон. Учир нь түүнийг ихээхэн аюул заналхийлж байсан” хэмээн тайлбарлажээ. Түүнчлэн Янукович “Би нийслэлээс гарсан ч эх нутгаасаа гарах бодолгүй байгаа. Мөн огцрох ч тухай бодоогүй байна. Би бол энэ улсын хууль ёсны ерөнхийлөгч. Би улс орноо хамгаалж үлдэхийн тулд хийх ёстой бүх зүйлээ хийнэ” хэмээн хэлжээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ