Телевизийн нэртэй хөтлөгч бүсгүй гэртээ нас баржээ

Австралийн телевизийн нэвтрүүлэгч, хөтлөгч Шерлот Даусон Сидней дэх гэртээ нас барсан байдалтай олджээ. Цагдаа нар түүний гэрээс өөр хэн нэгэн этгээд болон сэжигтэй ул мөр олж илрүүлээгүй байна. Харин түүнийг олон жилийн турш сэтгэл санааны тогтворгүй байдал, дарамттай амьдарч байсан гэдэг.
Тэрээр 47 настай байсан юм. Телевизийн салбарт маш олон жил нэр хүндтэй ажиллсан нэгэн. Хатагтай Даусон реалити шоуны хөтлөгч хийхийн зэрэгцээ “Австралийн дараагийн топ модель” шоу нэвтрүүлгийн шүүгчээр ажиллаж байсан. Түүнчлэн тэрээр өмнө нь Шинэ Зеландын модель байсан ажээ. Нэвтрүүлэгч бүсгүйн гэнэтийн үхлийн тухай мэдээг сонсоод Шинэ Зеландын ерөнхий сайд шоконд орсон гэнэ.
Тэрээр 16 настайгаасаа эхлэн загвар өмсөж хувийн карьераа эхлүүлж байсан. Харин 2012 оноос эхлэн интернэтээр хувийн хуудсуудаа хакердуулж хэд хэдэн удаа хэцүүхэн байдалд орж байсан. Түүнээс хойш тэрээр сэтгэлийн ихээхэн дарамттай амьдарч байсан хэмээн ойр дотныхон нь хэлжээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ