Бослогын золиосонд таван настай охин өртөж амиа алдлаа

Тайландад болж буй бослого хөдөлгөөн үргэлжилсээр байна. Өнөөдөр жагсаалын үеэр нэгэн этгээд гал нээж таван настай охин суманд өртөж амь насаа алдсан юм. Түүнээс гадна нэлээд олон хүн шархдаж эмнэлэгт хүргэгдсэн байна.
Шөнийн захын хажууханд болсон энэ хэрэг явдал олон нийтийг нэлээд цочирдуулав. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн Засгийн газрын цэргүүд босогчдын эсрэг гал нээж эхэлсэн юм. Арваннэгдүгээр сараас хойш тус улсад Засгийн газрын тэргүүнийг эсэргүүцсэн бослого хөдөлгөөн гарсан. Энэ хооронд олон хүн амь насаа алдсан билээ.
Ерөнхий сайдыг огцруулж, түүний засаглалыг унагахыг оролдож дахин сонгууль явуулсан ч тэрээр дахин сонгогдсон нь иргэдийг эгдүүцлийг хүргэж орхисон юм. Одоо харин босогчид түүнийг авилгын хэрэгт холбоотой хэмээн сэжиглэж, хэргийг шалгуулж эхлээд буй.
Тайландын бослого дэлхийн нийтийн анхаарлын төвд буй халуун сэдвүүдийн нэг байсаар байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ