Өмнөд Солонгос, АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилт эхэллээ

Өмнөд Солонгос болон АНУ-ын армийн хамтарсан цэргийн хээрийн сургуулилт өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын зургааныг хүртэл үргэлжилнэ.
Пхеньяны зүгээс уг цэргийн сургуулилтыг эсэргүүцэж, хоёр Солонгосын эв найрамдалт харилцаанд сэв суулгана хэмээн буруушаасаар байгаа. Гэсэн ч АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн хээрийн сургуулилт энэ жил уламжлал ёсоор эхэллээ.
Цэргийн хээргийн сургуулилтад АНУ-ын 12500 гаруй цэрэг болон зэвсэг техник оролцох юм. Энэ удаагийн хамтарсан цэргийн сургуулилтад “Foal Eagle” буюу радарт үл баригдах сөнөөгч онгоц зэрэг маш олон дэвшилтэт техникийг ашиглах гэнэ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ