Трактортой тариаланчид нийслэлд нэвтэрлээ

Тайландад үүсээд байга эмх замбараагүй байдал орон даяар өрнөж эхэллээ. Даваа гаригт нийслэл Банкок хот руу 200 орчим тариаланч трактороо унаж дайралт хийв. Тэд нийслэлийн гудамж талбайг эзэлж, эвдэж сүйтгэж эхэлсэн тухай ВВС дамжууллаа.
Тариаланчид ерөнхий сайд Йинглак Чинаватра тэргүүтэй Засгийн газрын бодлогод дургүйцэж байгаагаа илэрхийлсэн нь энэ аж. Учир нь улсаас тэдэнд төлдөг цагаан будааны төлбөрийг сүүлийн хэдэн сард хийгээгүй төдийгүй жирийн тариаланч иргэдийн амьдрал нүдний өмнө дордож байгаатай холбоотой. Тиймээс тэд авах ёстой мөнгөө авах хүртлээ нийслэлд тракторуудтайгаа суулт хийхээр болжээ.
Тодруулбал тариаланчид Засгийн газраас ирэх мөнгийг таван сар хүлээсэн гэнэ. Энэ хугацаанд хоол ундны ч мөнгөө залгуулах боломжгүй болж байсан аж.
Одоогоор нийслэл хотод байдал өмнхөөсөө илүү хурцадмал байдалд хүрээд байна. Бангкокд ирсэн тариаланчид нутгийн зөвхөн төв хэсгийн тариаланчид юм. Харин бусад нутгаас тариаланчид нэмэгдэж ирвэл одоо байгаагаас илүү эмх замбараагүй байдал үүснэ.
Нийслэлд ирчихээд байгаа тариаланчдын мөнгийг өгөх, тэдний асуудлыг хэрхэн шийдэх талаар Засгийн газраас одоо хэр хариу өгөөгүй байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ