НИТХ-ын ээлжит 15 дугаар хуралдаан Баасан гарагт болно

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр /2 сарын 24/ болж хуралдаанаар НИТХ-ын ээлжит 15 дугаар хуралдааны товыг зарлах тухай, хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.

НИТХ-ын Тэргүүлэгчид НИТХ-ын ээлжит 15 дугаар хуралдааныг 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн Баасан гарагт 09:00 цагт хуралдуулахаар тогтоол баталж хуралдаанаар “Авто худалдааны цогцолбор” барьж байгуулах зарим арга хэмжээний тухай, НИТХ-ын хуралдааны дэгд нэмэлт өөрчлөлт оруулах тухайзэрэг асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэлээ.

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа авто худалдаа, үйлчилгээний газруудыг нэгтгэж шинэ төлөвлөлтийн дагуу авто худалдааны цогцолбор байгуулахаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 2 дугаар сарын 20-ны хуралдаанаарцогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталсан юм. Харин энэхүү төвийг барьж байгуулах, үйл ажиллагааг нь хэрхэн тогтмолжуулах талаар НИТХ-ынээлжит 15 дугаар хуралдаанаар хэлэлцэх юм.

2012 оны 02/05 дугаар тогтоолоор НИТХ-ынхуралдааны дэгийг шинэчлэн баталсан бөгөөд шинэчилсэн дэгээр НИТХ сар бүр тогтмол хуралдаж байгаа юм. НИТХ-ын хуралдаан байнгын ажиллагаатай болсноор НИТХ-ын хуралдаанд асуудал өргөн барих, санал авах, өгөхзэрэг зарим үйл ажиллагааг тодорхой болгох шаардлагатай болсон байна. Тиймээс НИТХ-ын даргын тушаалаар НИТХ-ын хуралдааны дэгд өөрчлөлт оруулах санал авах, боловсруулах ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсэг нь НИТХ-ын ажлын алба, НИТХ-ын хуралдаанд суудалтай намын төлөөллөөс бүрдсэн 12 хүний бүрэлдэхүүнтэй юм. НИТХ-ын ээлжит 15 дугаар хуралдаанаар ажлын хэсгээс оруулсан саналын дагуу НИТХ-ын хуралдааны дэгд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин