Юлия Тимошенко Германд эмчилгээ хийлгэнэ

Украины ерөнхий сайд асан, Юлия Тимошенко улс төрийн хорионоос өнгөрсөн бямба гаригт чөлөөлөгдсөн.
Тэрээр суллагдсан өдрөө жагсагчидтай нэгдэж өөрийн дуу хоолойгоо ард түмэндээ хүргэсэн юм. Түүнчлэн тэрээр ирэх тавдугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдээд байгаа.
Хариуцлагатай чухал албан тушаалд өрсөлдөхийн тулд тэрээр өнгөрсөн хугацаанд алдсан эрүүл мэндээ нөхөх шаардлагатай. Тэрээр шоронд ял эдэлж байхдаа нуруундаа гэмтэл авч хөгжлийн бэрхшээлтэй болсон юм.
Тиймээс Тимошенко Германд эмчлүүлэхээр болжээ. Тэрээр шоронгоос суллагдсаныхаа дараа Германы канцлер Ангела Меркельтэй утсаар ярьсан байна. Энэ үеэр Ангела Меркель Тимошенког Германы “Charite” эмнэлэгт ирж эмчлүүлэхийг урьжээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ