Ижил хүйстэнтэйгээ явалдвал бүх насаар нь хорино

Африкийн Уганда улсын Ерөнхйилөгч Иовери Мусевени ижил хүйстэнтэйгээ явалдахад оногдуулах шийтгэлийг чангалах хуулийн төсөлд гарын үсэг зурлаа.

Шинэ хуульд орсон өөрчлөлтөөр ижил хүйстэнтэйгээ тогтмол бэлгийн харьцаанд орох, гэрлэх тохиолдолд эрүү үүсгэлгүйгээр шууд бүх насаар нь хорихоор болжээ. Энэ явдалд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама шүүмжлэлтэй хандаж, хуулийн төслийг ахин харж үзэхийг санал болгоод байгаа ажээ.

Ерөнхийлөгч Иовери Мусевени өмнө нь АНУ-ын талаас үзүүлэх шинжлэх ухаанч зөвлөмж, зөвлөгөөг дагаж мөрдөнө гэж байсан ч шинэ хуулиараа хэлснээсээ буцаж ийнхүү хатуу шийтгэхээр болсон байна. Африк тивд нийт 54 улс байх бөгөөд 20 орчим нь ижил хүйстэнтэйгээ явалдахыг хуулиар хатуу хориглодог ажээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ