Дунд сургуулийн 29 сурагч амиа алджээ

Нигер улсын зүүн хойд нутгийн хилийн ойролцоох Йобе дунд сургуульд халдлага гарч 29 сурагч амь насаа алдсан талаар ВВС мэдээлж байна. Энэ халдлагыг үйлдсэн этгээдүүдийг Боко Харам бүлэглэлийнхнийг сэжиглэж байгаа юм.
Довтолгоон болох үед сурагчид дотуур байрандаа унтаж байсан ажээ. Хохирогч хүүхдүүд ихэвчлэн 11 настай байсан бөгөөд шархадсан хүүхдүүд нэлээд хүнд гэмтэлтэйгээр эмнэлэгт хүргэгдсэн гэнэ. Халдан довтлогсод сургуулийг шатаасан нь хүүхдүүдийг түлэгдэх аюулд хүргэжээ. Тэд эмэгтэй сурагчдыг өөртэй нь гэрлэхийг асууж үгүй гэсэн бүгдийг нь буудсан гэнэ.
Мөн тус бүлэглэлийн хувьд барууны боловсролыг дэмждэггүй бөгөөд нэрийх нь утга ч “Барууны боловсрол бол зовлон” гэсэн утгатай ажээ. Тиймээс тэд барууны боловсрол олгож буй сургуулиуд руу ихэвчлэн дайралт хийдэг байна.
Өнгөрсөн есдүгээр сард хөдөө аж ахуйн коллежид халдлага гарч 40 оюутан амь насаа алдсан юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ