Украинд сонгуулийн кампанит ажил эхэллээ

Зүүн Европын Украин улсад өнөөдрөөс ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхэлж байна. Шинэ ерөнхийлөгчдөө саналаа өгөх өдрийг тавдугаар сарын 25 хэмээн зарлаад байгаа. Тэгвэл гурван сарын өмнөөс ийнхүү сонгуулийн бэлтгэл ажил эхэлж байна.
Сонгуульд нэр дэвшигчид ирэх дөрөвдүгээр сарын дөрөвний өдөр гэхэд тодорхой болсон байх ёстой. ОХУ-ын Риа Новости агентлагийн мэдээлж буйгаар ерөнхийлөгчийн сонгуулийн гол тоглогчид нь ерөнхий сайд асан Юлия Тимошенко болон одоогийн ерөнхийлөгч Виктор Янукович нар байна хэмээжээ. Харин бусад нэр дэвшигчдийн хувьд сонгогдох магадлал төдийлөн бага хэмээн үзэв.
Ерөнхий сайд асан Юлия Тимошенко ОХУ-тай газ нийлүүлэх хоолойн гэрээ байгуулахдаа хувийн эрх ашгаа илүүд үзсэн хэмээн буруутгагдаж долоон жилийн ялаар шийтгүүлээд байсан билээ. Харин ерөнхийлөгчийн өршөөлөөр өнгөрсөн бямба гаригт суллагдсан. Чөлөөнд гарсан даруйдаа тэрээр жагсагчидтай уулзаж, ирэх сонгуульд Януковичтой өрсөлдөнө гэж мэдэгдсэн юм.
Виктор Янукович ням гаригаас эхлэн нийслэл Киев хотыг орхин гарсан. Үүний дараагаар тус улсын түр ерөнхийлөгчөөр Дээд радын дарга Александр Турчинов томилогдон ажиллаж байгаа юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ