Энэтхэг сурах бичигт 1945 онд Япончууд АНУ-ыг бөмбөгдсөн гэж бичжээ

Энэтхэгийн баруун хязгаарын Гужарат мужийн дунд сургуулийн нийгмийн тухай мэдлэгийн ном болон түүхийн номууд ихээхэн алдаатай хэвлэгдсэн талаар эцэг эхчүүд гомдол гаргажээ.

Жишээ нь Дэлхийн II дайны үед Японы арми АНУ дээр атомын бөмбөг хаяж тэднийг үнсэн товорго болгосон хэмээн бичжээ. Түүнчлэн Махатма Гандиг 1948 оны аравдугаар сард амиа алдсан гэхчлэн түүхийг гуйвуулсан олон алдаа гаргажээ.

Гэтэл үнэн хэрэгтээ 1945 онд АНУ Японыг бөмбөгдсөн юм. Харин Энэтхэгийн тусгаар тогтнолын удирдагч Махатма Ганди нэгдүгээр сарын 30-нд нас барсан билээ. Мөн зөв бичгийн дүрмийг зөрчсөн их алдаатай байсан нь эцэг эхчүүдийг ихээхэн бухимдуулж улс орон дамжсан шуугиан дэгдээхэд хүрчээ. Эдгээр алдаатай хэвлэгдсэн сурах бичиг нь 50 мянган гаруй сурагчдын гарт хүрчээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ