Венесуэлийн гурван дипломатчийг хөөжээ

Венесуэл улсад үргэлжилж байгаа Засгийн газраа эсэргүүцсэн жагсаал тэмцэл хүчээ авч АНУ, Венесуэлийн хооронд дипломат маргаан болж хувираад байна.
Венесуэл улсын талаас АНУ-ын гурван ч дипломатчийг албадан гаргасан. Харин үүний хариуд АНУ ч мөн Венесуэлийн гурван дипломат ажилтныг 48 цагийн дотор нутаг дэвсгэрийг нь орхин гарахыг тушаагаад байна.
Тухайлбал Венесуэлийн элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Игнасио Люис Кахал Авалос, Виктор Мануэл Писани Азпуруа, хоёрдугаар нарийн бичгийн дарга Маркос Хосе Гарсиа Фигюередо нарыг АНУ-ыг орхин гарахыг шаардаад буй.
Николас Мадуро тус улсад үүсээд байгаа эмх замбараагүй байдалд барууны улс орнуудыг, тэр дундаа АНУ-ыг буруутгаж байгаа билээ. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн Венесуэл улсад ширүүсч эхэлсэн Засгийн газраа эсэргүүцсэн жагсаал тэмцэл хүчирхийлэлд шилжиж, 50 гаруй хүн амь насаа алдаад байгаа юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ