НАСА дахин 715 гариг нээжээ

Манай галактик баян, бидний хөршүүд ч олон гэдгийг бидэнд НАСА танин мэдүүлсээр байгаа. АНУ-ын сансар судлалынхүрээлэн буюу НАСА-ын эрдэмтэд саяханшинээр 715 гариг нээж илрүүлсэн тухайгаа мэдээлжээ. Эдгээр гаригуудыг өмнө нь анзаарч харж байгаагүй нь сонирхолтой. Тэдний зарим нь үзэгдэх төдий жижигхэн бол зарим нь асар том гаригууд байгаа гэнэ.

Үүнээсөмнө манай галактикт 1000 орчим гариг илэрсэн юм. Сүүлд илэрсэн 715 гаригаас дөрөв нь амьдрал байх магадлалтай бүсэд байгаа гэж эрдэмтэд үзэж байна. Тиймээс тэдгээр гаригуудыг онцгойлон судлах шаардлагатай байгаа гэнэ. Мөн 305 од нь сансарын тойрог замд байгаа одуудаас арай ондоо юм байна.Тиймээс тэдгээр оддыг нарийвчлан Кеплер дуран авайгаар судалж, ялгаатай талуудыг нь нэрлэхээр ажиллана.

Сансрын судалгааны Кеплер дуран нь 2009 оноос ашиглагдаж байгаа бөгөөд түүний тусламжтайгаар сансрын уудам дахь шинэ гаригуудыг илүү нарийвчлалтай судалж чадаж байгаа юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ