Виктор Януковичийг олон улс даяар эрэн сурвалжилж байна

Олон улс даяар Украины ерөнхийлөгч асан Виктор Януковичийг эрэн сурвалжилж эхэлсэн талаар тус улсын түр Засгийн газраас мэдээллээ.
Виктор Янукович болон тус улсын Дотоод хэргийн сайд асан Виталий Захарченко нарыг өнгөрсөн ням гаригт нийслэл хотыг орхин гарснаас хойш тэднийг хайж эхэлсэн юм. Учир нь тэднийг Засгийн газрын эсрэг жагсаалд оролцогсдыг олноор хөнөөсөн хэрэгт холбогдуулан баривчлах шийдвэр гаргаад байсан юм.
Януковичийг Украинаас Орос руу зугтан гарсан гэж хэвлэлүүд бичиж байна. Гэсэн ч Оросын нөлөө бүхий улстөрч түүнийг Орост байхгүй хэмээн мэдээлжээ.
Зарим эх сурвалжууд түүнийг ийнхүү нам жим алга болно гэдэгт эргэлзэж байгаа бөгөөд ирэх тавдугаар сард болох сонгуульд оролцохоор бэлтгэж байж мэднэ хэмээн ярьж байна. Украин даяар өчигдрөөс эхлэн сонгуулийн кампанит ажил эхэлсэн. Ирэх дөрөвдүгээр сарын 04 гэхэд нэр дэвшигчид тодорхой болно.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ