Йинглак Чинаватра таван жилийн ялаар шийтгүүлж мэднэ

Тайландын ерөнхий сайд Йинглак Чинаватраг авилга хээл хахуулийн хэрэгт татагдаад байгаа. Харин түүний тойрон хүрээлэгчид болон өөрөө ч ийм үндэслэлгүй хэмээж байгаа ч босогчид, сөрөг хүчнийхэн түүнийг шударга шүүхээр шүүж, ард түмнийг шулсан цагаан будааны төслөөс зувчуулсан их мөнгөний учрыг олох болно гэж байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүний буруутай тогтоогдох юм бол тэрээр өндөр дээд албан тушаалаасаа буухын зэрэгцээ таван жилийн ял хүлээж байгаа юм.

Тайланд улсад Засгийн газрын эсрэг бослого эхэлснээс хойш даруй гурван сарын хугацаа өнгөрөөд байгаа ч байдал намжихгүй хэвээр байна. Улс төрийн энэхүү тогтворгүй байдал нь улс орны эдийн засагт ч тааруу нөлөө үзүүлж эхэлсэн. Ард түмний амьдрал ядуурч байгаад эгдүүцсэн тариаланчид нийслэл хотод трактортой дайран орж ирсэн.

Энэ мэтээр бослого хөдөлгөөн намжихгүй байгаа нь байдлыг улам хурцдуулж байгаа юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ