Януковичийн гэрийн саунаас түүний санхүүгийн баримтууд олдлоо

Украины ерөнхийлөгч асан Виктор Януковичийг олон улс даяар эрэн сурвалжилж байгаа. Түүнээс гадна тус улсын Дотоод хэргийн сайд асан Виталий Захарченког мөн хайж эхэлсэн юм. Учир нь тэднийг Засгийн газрын эсрэг жагсаалд оролцогсдыг олноор хөнөөсөн хэрэгт холбогдуулан баривчлах шийдвэр гаргаад байгаа.

Януковичийг Украинаас Орос руу зугтан гарсан гэж хэвлэлүүд бичиж байна. Гэсэн ч Оросын нөлөө бүхий улстөрч түүнийг Орост байхгүй хэмээн мэдээл байсан ч үнэндээ тэрээр Орост байгаа гэнэ.

Януковичийн гэрээс болон албан өрөөнөөс нь албаны нууц бичиг баримтууд олдсоор байгаа. Тэгвэл өчигдөр түүний гэрийн саунаас нууцалсан улсын болон түүний хувийн чухал нууц баримт бичгүүд олдсон байна.

Тэдгээр бичиг баримтууд нь ойролцоогоор мянга орчим хуудас бөгөөд Януковичийн санхүүгийн нэлээд чухал баримтууд байгаа гэнэ. Одоо тэдгээрийг хувилж, бичиг баримтын учрыг олох ажил эхлээд байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ