Ангела Меркель: Европын холбооны шинэчлэл “зөөлөн боов биш”

Германы канцлер Ангела Меркель Англи улстай хамтран Европын холбоонд шинэчлэл хийхээр болоод байна. Энэ тухайгаа тэрээр ярихдаа Европын холбооны шинэчлэл хийгдэх ёстой ажил боловч энэ сансны зоргоор хийгдэх ажил биш буюу нэг үгээр хэлбэл “Зөөлөн боов биш шүү” хэмээн хэлсэн байна.

Энэ ажлын хүрээнд хатагтай Меркель Английн ерөнхий сайд Девид Кемеронтой уулзаж шинэчлэлийг хэрхэн хийх талаар ярилцсан байна. Нэн түрүүн хууль дүрмийн зохих шинэчлэлийг хийх гэнэ. Лондонд болсон уулзатын үеэр Ангела Меркель Английн хатан хаантай ч мөн уулзаж, үдийн цай уусан байна.

Европын орнуудын хамтын ажиллагаа тэр дундаа аялал жуулчлалын түншүүд бай тал дээр мөн анхаарал тавин ажиллах талаан эхний ээлжинд яригдлаа.

Ноён Девид Кемерон ч бас энхүү шинэчлэлд таатай хандаж байгаа бөгөөд хийж, гүйцэтгэж болохуйц шинэчлэл хэмээжээ. Тэдний санаачилсан шинэчлэл 2017 он гэхэд бүрэн утгаараа шинэчлэгдэж, үр дүнгээ өгч эхлэх гэнэ. Үүний тулд гишүүн орнуудын эдийн засгийн тогтвортой байдал нэлээд чухал байх нь тодорхой.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ