Оросын олимпийн медалтнууд бензээр шагнууллаа

Сочи 2014 өвлийн олимпийн наадмыг талбайн эзэд оросууд тэргүүлсэн. Тэгвэл амжилттай оролцсон тамирчдадаа Оросын Ерөнхий сайд Дмитрий Медведев цагаан өнгийн "Мерседес бенз" машин бэлэглэжээ.

Алтан медалийн эзэд болсон 13 тамирчин “GL” ангиллын таван сая 300 мянган рублийн үнэ бүхий машин авсан бол мөнгөн медальтнууд болох 11 тамирчин “ML” ангиллын гурван сая 60 мянгын машинаар, хүрэл медаль хүртсэн есөн тамирчин “GLK” ангиллын хоёр сая 150 мянган рублийн үнэтэй Бенз маркийн авто машинуудаар шагнуулсан байна.

Орос тамирчдад ирэх шагналын цуваа дуусаагүй үргэлжилсээр байгаа гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин