Зэвсэгт этгээдүүд онгоцны буудлыг эзэлжээ

Зэвсэглэсэн бүлэг этгээдүүд Украины Крымийн хойгийн Симферополь хотын нисэх онгоцны буудлыг эзэлсэн талаар ВВС дамжуулж байна. Тэднийг босогчид хэмээн мэдээлээд байгаа юм.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар 50 орчим зэвсэгт этгээдүүд цэргийн бололтой жигд хувцас өмссөн байжээ. Тэд гурван автомашинаар нисэх онгоцны буудалд өнөө өглөө ирж бүслэлт хийсэн гэв. Зэвсэглэсэн этгээдүүдийн зарим нь ОХУ-ын тэнгисийн цэргийн туг барьсан байсан байгаа нь гайхал төрүүлж байсан хэмээн эх сурвалж хэлж байна.
Гэсэн ч нислэгүүдэд ямар нэг байдлаар саад учруулаагүй байгаа бөгөөд бүх нислэгүүд хэвийн байгаа тухай мэдээлжээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ