Тайландын бослого иргэний дайн болж мэднэ

Тайландад үргэлжилсээр байгаа жагсагчдын мөргөлдөөн улам өргөжиж иргэний дайны хэмжээнд хүрч мэдэхээр байгаа тухай олон улсын хэвлэлүүд бичиж байна.

Маргаан үүсгээд буй гол шалтгаан болсон Засгийн газрын будааны татаасын хөтөлбөртэй холбогдуулан Ерөнхий сайд Йинглак Чинаватраг Авлигатай тэмцэх үндэсний комисст шалгуулахаар болоод байгаа. Йинглакийн Засгийн газрын гол хөтөлбөрүүдийн нэг, олон мянган тариачны саналыг авсан будааны татаас авах хөтөлбөрийн алдагдал 4.4 тэрбум долларт хүрээд буй нь авлигатай холбоотой гэгдээд байгаа. Хэрэв түүний буруутай нь тогтоогдвол таван жилийн хорих ялаар шийтгүүлнэ хэмээж байгаа юм.

Засгийн газрын эсрэг хүчнийг дэмжигч болон Засгийн газрыг дэмжигчдийн хооронд мөргөлдөөн үүссэнээс хойш нийт 21 хүн амиа алдаж, 762 хүн бэртэж шархдаад байгаа юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин