Оскар 2014 эхэллээ

Дэлхийн кино урлагийн хамгийн том наадам болох Оскарын шагнал гардуулах ёслол Лос-Анжелес хотноо ёслол төгөлдөр эхэлж байна. Энэ жил 86 дахь удаагаа зохиогдож байгаа “Оскар 2014” шагнал гардуулах ёслолын ажиллагаанд өнгөрсөн жилийн ажлынхаа үр дүнг үзэхээр кино уран бүтээлчид сэтгэл догдлон бүгд хүрэлцэн ирсэн байна.

Энэ жилийн “Оскар”-ын наадмыг Эллен Женерес хөтлөн явуулж байгаа нь бас нэгэн анхаарал татсан мэдээлэл байлаа. Тэрээр ийнхүү энэ нэр хүндтэй ёслолын ажиллагааг хоёр дахь удаагаа хөтөлж байна.

Энэ жил шилдэг кинонд “12 Years a Slave “American Hustle” “Captain Phillips” “Dallas Buyers Club” “Gravity” “Philomena” зэрэг кино гол өрсөлдөөнийг гаргаж байгаа юм. Харин жүжигчдийн тухайд энэ жил анх удаа оскар хүртэл магадлалтай хүмүүс олон байна.

Шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчдээс “American Hustle”-ийн Эми Адамс, “Мэлрэг цэцэг”-ийн Кейт Бланшет, “Gravity”-ийн Сандра Буллок, “Philomena”-гийн Жуди Денч нар нэр дэвшиж байна. Харин шилдэг эрэгтэй жүжигчдэд Мэттью Махкконахи, “12 Years a Slave” киноны Чиватель Эжиофор, “Nebraska”-киногоороо Брюс Дерн, “American Hustle”-ын Кристиан Бейл, “The Wolf of Wall Street” киногоороо Леонардо де Каприо нар нэр дэвшиж байгаа юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин