Хойд Солонгос дахин пуужин харвалаа

Хойд Солонгосчууд өнөө өглөө дахин хоёр удаа богино зайн пуужин харважээ. Ингэснээр долоо хоногийн дотор хоёр удаагийн үйлдлээр зургаан пуужин харвалаа хэмээн Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт харвасан пуужингийн тухайд Өмнөдийн тал чимээгүй өнгөрсөн бол энэ удаад Умардынханд сануулга өгөх шаардлатай гэж үзжээ. Тиймээс Хойд Солонгосын талыг пуужин харвахаа зогсоохыг шаардсан байна.
Сүүлийн хоёр удаад харвасан пуужин нь өмнөх пуужингуудаас арай хурдтай, сайжруулсан загварын пуужин байжээ. Энэ нь 500 км-ын зайд тусдаг юм байна. Умардынхны талаас ийнхүү пуужин харвах болсон шалтгааныг Өмнөд Солонгос болон АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилт эхэлсэнтэй холбоотой хэмээн үзэж байгаа билээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ