Д.Медведев: Энэ бол хувьсгал

Дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа Украин улстай холбоотой мэдээллүүд тасралтгүй гарсаар байна. Ням гаригт Украины цэргүүд дайны бэлэн байдалд шилжсэн тухай эх сурвалжууд нийтэллээ.
Европын холбоонд нэгдэх гэсэн маргаанаас үүдэлтэй энэхүү дотоодын зөрчил нь өдгөө дэлхий нийтийн асуудал болон хувираад байгаа. Үүнтэй холбоотойгоор дэлхийн нөлөө бүхий орнууд буюу "Их долоо"-гийн орнуудын удирдагчид асуудлыг хэрхэн шийдэх талаар санал бодлоо хуваалцаж, асуудлыг шийдэх гарцуудын талаар ярилцаж байна.
Энх тайвныг эрхэмлэх үүднээс энэхүү асуудлыг дипломат аргаар шийдвэрлэхийг тэд санал болгож байна. Ороын талаас украинчуудын хэрхэн хандахыг хүлээзнэсэн байдалтай байна. Харин олон улсын зүгээс оросуудыг Украинд хүчээр нөлөөлөхийг эрс эсэргүүцсээр байгаа билээ.
ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев Крымийн хойгийн асуудлын тухай “Энэ бүхэн шинэ хувьсгал, шинэ цустайгаар л дуусгавар болно” хэмээн хэлсэн юм. Цус аль хэдийнэ асгарч эхэлсэн.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ