Интернэтээр зарагдах гэж байсан 382 хүүхдийг аварчээ

Хятадад интернэтээр дамжуулан хүүхэд худалдаалдаг холбоо сүлбээ бүхий дөрвөн ч бүлгийг олж илрүүлсэн талаар албаныхан мэдээллээ. Тэдгээр бүлэг этгээдүүд хүүхдүүдийг худалдаалдаг бөгөөд хүүхдүүдийн зургийг сайтад байрлуулан үзүүлж худалдаалах талтайгаа тохиролцдог байжээ.
Хятад даяар 27 аймагт 382 хүүхэд хүүхдийн худалдаачдын гарт байсан бөгөөд тэдгээрийг аварч сэргийлж чадсан байна. Энэ хэрэгтэй холбоотой 1000 гаруй хүн цаана нь байгаа гэж цагдаа нар хэлж байна. Толгойлогч этгээдүүдээс эхлээд эхлээд зуучлагч, дамжуулагч гээд олон хүнийг хамардаг гэнэ.
Эдгээр этгээдүүдийг ийнхүү баривчлахын тулд цагдаагийнхан зургаан сарын турш ажилласан байна. Хүүхдүүдийг бусдад үрчлүүлэх гэсэн нэрийн дор ч энэ гэмт хэрэг үйлдэгддэг ажээ.
Сайтуудаар зарлагдан зарагдаж байгаа хүүхэд дунджаар 20 мянган юанийн үнэ хүрдэг гэнэ.
Х. Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ