Оскарыг хуваасан хоёр кино

Америкийн кино академийн дээд шагнал болох Оскарын шагнал гардуулах ёслол сүр дуулиантай болж өндөрлөв. 86 дахь удаагийн кино наадмын шагналуудыг түүсэн “12 Years a Slave” болон “Gravity” киноны уран бүтээлчид баяртай байна.

“Gravity” кино энэ жилийн наадмаас нийт долоон номинацид шагнал хүртэж, шилдгээр шалгарсан юм. Үүнд шилдэг эвлүүлэг, дуу оруулга, дууны найруулга, кино зураг авалт, визуал эффект зэрэг номинацууд орсон. Киноны гол дүрд Сандра Баллок, Жорж Клуни, Эд Харрис нар тоглосон. Киноны найруулагчаар Мексикийн найруулагч Альфонсо Куароны ажилласан бөгөөд анх удаагаа латин америкаас төрсөн шилдэг найруулагч боллоо.

Харин “12 Years a Slave” киноны хувьд олон шинэ уран бүтээлчдийг алдаршууллаа. Түүхэн цаг үеийг харуулсан энэхүү кино шилдэг зураг авалтын шагналыг хүртсэн юм. Түүнчлэн шилдэг туслах дүрүүдийн шагналыг хүртэж чадлаа. Холливудын ертөнцөд африк бүсгүй од болон гялалзсан нь Лупита Нионго байлаа. Тэрээр уг киноноос шилдэг эмэгтэй туслах дүрийн шагналыг хүртсэн билээ.

“Blue Jasmine” киногоор Кейт Бланшетт шилдэг эмэгтэй жүжигчин болсон юм. Харин “Dallas Buyers Club” киногоор шилдэг эрэгтэй жүжигчин номинацид Меттю Макконахи нэр дэвшиж тодорсон байна.

Энэ жилийн Оскарын эзнээр Леонардо Ди Каприог тодрох байх гэсэн итгэлтэй хүмүүс олон байсан ч тэрээр энэ удаад бас л амжсангүй. Ди Каприо "Уолл Стритийн чоно" киноны гол дүрд тоглосон билээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин