Хутгатай алуурчдын гарт өртсөн 29 хүнийг эцсийн замд нь үдлээ

Өнгөсөн бямба гаригт Хятадын зүүн хэсгийн Кунмин хотын галт тэрэгний төв буудалд хутгатай этгээдүүд халдлага үйлдэж 29 хүний амь насыг хороосон хэрцгий хэрэг гарсан. Түүнчлэн шархадсан хүн гэхэд л 130 гаруй болжээ.
Хэргийн газарт байсан гэрчүүдийн ярьснаар тийм аймшигтай халдлага өмнө нь харж байгаагүй хэмээсэн байна. Хэсэг бүлэг этгээдүүд галт тэрэгний буудлын хүлээлгийн танхимд орж ирээд хүмүүсийг шууд л хутгалж эхэлсэн байна.
Цагдаа нар тэдгээр этгээдүүдийг баривчлаагүй байгаа ч Шинжаан Уйгарууд үйлдсэн хэмээн таамаглаж байгаа юм. Тэдгээр халдлага үйлдсэн хүмүүсийн зарим нь эмэгтэй хүн байсан гэнэ.
Өнөөдөр харин нас барагсдыг эцсийн замд нь үдэж, дурсгалыг нь хүндэтгэх ёслол болж байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ