Путин: Бид ашиг сонирхлоо хамгаалах болно

Украины орос иргэдийн дийлэнх нь оршин суудаг Крымийн автономит улсад өнгөрсөн баасан гаригаас эхлэн үймээн самуун дэгдэж эхэлсэн.

ОХУ-ын цэргүүд дайран орж, онгоцны буудлыг эзэлж ноцтой байдал үүсгэж эхэлсэн нь дэлхий нийтийн анхаарлыг тэр зүгт хандуулсан юм.

Украины томоохон албан тушаалтнууд ээлж дараалан ОХУ-ын талд шилжиж, тэднээс тусламж гуйж эхэлсэн нь байдлыг ийнхүү хүндрүүлсэн хэмээн Украины сөрөг хүчнийхэн үзэж байна. Тэгвэл Виктор Янукович өчигдөр мөн Оросын талаас цэрэг хүсчээ.

Харин Оросын талаас Крымийн хойгийг сүр хүчээр далайлган авахад бэлэн байгаа. Гэсэн ч үүнийг “Их найм” гэгддэг бусад орнууд хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Владимир Путины санаархлыг тэд эсэргүүцэж Украин руу гал нээх юм бол “Их найм”-ын эгнээнээс хасагдана хэмээн мэдэгдсэн юм.

Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай утсаар ярьж, цэрэг зэвсгийн хүчээ ашиглаж, Украин дахь ашиг сонирхлоо хамгаалах болно гэдгээ албан ёсоор хэлжээ. Харин түүний энэхүү мэдэгдлийн хариуд Барак Обама ийм үйлдэл гаргахгүй байхыг сануулсан байна.

Украины шинэ эрх баригчид харин Европын холбоо болон АНУ, НАТО-д хандан ОХУ-ын халдлагаас хамгаалж туслахыг хүссэн бичгүүдийг илгээсээр байгаа. Тус улсад байлдааны бэлэн байдал зарлчихаад байгаа билээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин