Хойд Солонгост хоригдож байсан шашны номлогч суллагдлаа

Өнгөрсөн хоёрдугаар сард Хойд Солонгост христийн итгэгчдийн хамтаар аялж яваад баривчлагдсан Австралийн иргэн 75 настай Жон Шорт суллагджээ.

“KCNA” агентлагийн мэдээлж буйгаар Жон Шортыг өндөр нас болон гэмээ ухамсарлаж, хүлцэл өчсөнийг нь харгалзан суллаж, эх орноосоо хөөн гаргахаар болсон гэнэ.

Жон Шорт нь Хонгконгд амьдардаг бөгөөд өнгөрсөн сарын дундуур Хойд Солонгосыг зорьсон. Гэвч тэрээр зүгээр ч явсангүй шашны номлол хийсэн тул Пхеньянд байрлах зочид буудлын өрөөнөөсөө баривчлагдан хоригдсон юм.

Энэ явдлаас өмнө АНУ-ын иргэн Меррил Ньюман мөн баривчлагдан хоригдож байгаад суллагдсан билээ. Харин Өмнөд Солонгос гаралтай АНУ-ын иргэн Кеннит Бей одоо хэр хөдөлмөрийн лагерьт хоригдсоор байгаа билээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин