Хутгатай алуурчдын хамсаатан гэх гурван хүнийг баривчилжээ

Өнгөсөн бямба гаригт Хятадын зүүн хэсгийн Юнань мужийн Кунмин хотын галт тэрэгний төв буудалд хутгатай этгээдүүд халдлага үйлдэж 29 хүний амь насыг хороосон. Тэгвэл цагдаа нар энэ хэргийг Шинжааны уйгар иргэдийг үйлдсэн хэмээж байгаа. Халдлага үйлдсэн хүмүүсийн зарим нь эмэгтэй хүн байсан гэнэ.

Тиймээс мөрдлөг шалгалт хийсний эцэст гурван сэжигтэн этгээдийг баривчилсан байна. Иргэдийн ярьж буйгаар халдлагыг найман хүн үйлдсэн гэж байгаа. Хэрэг явдал болж байх үед халдлага үйлдэж байсан дөрвөн этгээдийг буудан хөнөөсөн бол бусад нь зугтаж амжсан юм.

Хэргийн газарт байсан гэрчүүдийн ярьснаар тийм аймшигтай халдлага өмнө нь харж байгаагүй хэмээсэн байна. Хэсэг бүлэг этгээдүүд галт тэрэгний буудлын хүлээлгийн танхимд орж ирээд хүмүүсийг шууд л хутгалж эхэлсэн гэнэ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин