Оскар Писториусын шүүх хурал болж байна

Өмнөд Африкийн Преторио хотноо өнгөрсөн жилийн Валентины баярын өдөр найз бүсгүй Рива Стинкэмпийг буудаж амийг нь хөнөөсөн алдарт тамирчин Оскар Писториусын хэргийг шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Өчигдөр Оскар Писториус шүүх байранд ирсэн бөгөөд тэрбээр өөрийгөө гэм буруугүй гэж ерөнхий шүүгчид хандан хэлсэн юм. Тэрбээр өөрийн найз бүсгүй Стинкэмпийг дээрэмчинтэй андууран буудсан гэж өмнөх мэдүүлгийнхээ адилаар хариулсан байна. Тэрээр шүүх хурлын үеэр “Надад өөрийгөө зөвтгөх баримт нотолгоо байхгүй гэдгийг би мэдэж байна. Гэхдээ би түүнийг санаатай буудаагүй нь үнэн. Мөн гал нээхээс өмнө бид хоёр муудалцаж хэрэлдээгүй. Таарамжгүй харилцааны улмаас Стинкэмпийг буудсан гэдэг шалтгааныг би няцааж байна” гэж хэлжээ.

Сэжигтэн Писториус өөрийгөө гэм буруугүй гэж үзэж байгаа ч гэрчийн мэдүүлэгт түүний гэрт буун дуу гарч, эрэгтэй эмэгтэй хүмүүс тусламж дуудан хашгирч байгаа талаар хэлснээр шүүх хурлын эхний өдөр өндөрлөсөн бол өнөөдөр ч мөн өчигдрийнхтэй төстэй явцтайгаар хуралдаан үргэлжилж байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин