Виктор Януковичийг нас барсан гэх мэдээлэл ирлээ

Украины ерөнхийлөгч асан Виктор Януковичийг урьд шөнө зүрхний шигдээсээр нас барсан гэсэн бүрхэг мэдээлэл барууны зарим хэвлэлүүдээр гарч эхэллээ. Энэ мэдээллийн зэрэгцээ сөрөг хүчний төлөөлөгч Михаил Лебед өөрийн фейсбүүкдээ энэ мэдээллийг бас нийтэлсэн байна.

Хэдийгээр албан ёсоор батлагдаагүй ч гэсэн энэ мэдээлэл хүчтэй газар авч байна. Янукович хувьд ОХУ-д орогнол хүсэн хилийн чанадад зугтан гарсан. Өнгөрсөн долоо хоногт тэрээр эх орноо орхисон юм. Энэ өдрүүдэд тэрээр ОХУ-ын Ростовийн эмнэлэгт байсан гэж албан бус эх сурвалж мэдээлсэн байна.

Өнгөрсөн шөнө тэрээр нэг цаг орчим зүрх нь хүчтэй өвдөж, эрчимт эмчилгээ хийлгэсэн боловч удалгүй амьсгал хураасан гэнэ. Энэхүү мэдээллийг батлаагүй ч Михаил Лебедийг хуурамч мэдээлэл цацах хүн биш хэмээж байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин