Ким Чен Ун дахин нэг албан тушаалтнаа цаазлах гэнэ

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун дахин нэг нөлөө бүхий албан тушаалтнаа цаазаар авсан гэх мэдээлэл ирэв. Тэрээр эрх мэдлийнхээ хүрээнд жирийн иргэдээс гадна, хэд хэдэн төрийн дээд албан тушаалтныг цаазалсан.

Энэ удаад түүний гарт өртсөн хүн бол Хойд Солонгосын Хөдөлмөрийн намд чухал албан тушаал хашиж байсан Чой Рён Хэ юм. Тэрээр одоогоор шоронд байцаагдаж байгаа гэх мэдэллийг Өмнөд Солонгосын албаныхан мэдээлж байна.

Түүнийг ийнхүү цаазаар авахаар болсон нь Ким Чен Унтай таагүй харилцаатай байсантай холбоотой гэнэ.

Үүнээс өмнө тэрээр өөрийн хүргэн ах Чан Сун Тэкийг суудлаас нь буулгаж, цаазаар авсан нь нэлээд шуугиан тарьсан билээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Өчигдөр 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Өчигдөр 09 цаг 52 мин