НАТО, Европын холбоо Украиныг хамгаална

Украинд өрнөж буй бослого тэмцэл, ОХУ-ын талаас орос иргэдээ хамгаалах үүднээс цэргийн ажиллагаа хийхэд бэлэн байдалд байгаа зэрэг асуудлаар НАТО болон Европын Холбоо аюулгүй байдлын албан зөвлөлгөөний түвшинд уулзалт хийлээ.

Энэ уулзалт нь албан бус уулзалт байсан хэмээн НАТО-гоос мэдээлсэн юм. Украины бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн халдашгүй дархан байдлыг хамгаалах асуудлаар хоёр байгууллагын санаа нэгдэж байгаа гэдгийг хуралдаанаар онцолжээ.

Украины хямралыг энх тайван замаар намжаахын тулд Украин болон Орос зөвшөлцөх хэрэгтэйг мөн ярилцсан байна. Украины зөрчлийн асуудлыг дипломат аргаар шийдвэрлэх нь хамгийн зөв алхам болно гэдгийг тус хоёр байгууллага илэрхийллээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 10 цаг 12 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 10 цаг 12 мин