Кесонд барьцаалагдаад байсан долоон хүн нутаг буцжээ

Кэсоны аж үйлдвэрийн цогцолбороос Өмнөд Солонгос иргэдээ татан авч байх үед Хойд Солонгост барьцаалагдсан Өмнөдын долоон иргэн эх орон руугаа буцлаа. Ингээд өнгөрсөн есөн жилийн хугацаанд анх удаагаа Кесоны аж үйлдвэрийн цогцолборт нэг ч Өмнөдийн иргэн үлдээгүй тохиолдол болж байна.

Өмнөд Солонгосын засгийн газар Кэсоны аж үйлдвэрийн цогцолбортой холбоотойгоор Хойд солонгосын шаардсан 13 сая ам.долларын өгсөн нь тодорхой болж байга юм. Хойд Солонгосын тал Кэсонд ажиллаж байсан ажилчдын гурван сарын хөлс долоон сая 300 мянган ам.доллар, 2012 оны үйлдвэрлэлийн татвар дөрвөн сая ам.доллар, харилцаа холбоо болон хог хаягдал бусад зардалд нэг сая долоон мянган ам.доллар нийт 13 сая ам.доллар шаардсан байна.

Мөнгийг Өмнөдийн таван ажилтан хоёр машинтай Кэсоны аж үйлдвэрийн цогцолборт хүлээлгэн өгчээ.Мөн Хойд Солонгосын тал дөрөвдүгээр сарын ажилчдын цалин нэг сая 200 мянган долларын шаардсан боловч Өмнөдийн тал энэ талаар дараагийн удаа ярилцахаар хойшлуулаад байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ