Ким Чен Ун дахин 33 хүнийг цаазлах тушаал гаргажээ

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун дахин 33 хүнийг цаазаар авах тушаал гаргажээ. Тэрээр тушаалыг ирэх ням гаригт гүйцэлдүүлнэ хэмээн Өмнөд Солонгосын албаны эх сурвалж мэдээллээ.
Тэдгээр цаазын ял авсан хүмүүсийг Өмнөд Солонгосын Христийн шашинтнуудтай холбоо тогтоож, сүм байгуулах мөнгө авсан хэмээн буруутгаж байгаа ажээ.
Шашны номлогч Ким Юнг Ук өнгөрсөн онд Хятадаас Хойд Солонгост ирж, Библи болон христийн шашныг сурталчилсан материал тараасан хэргээр баривчлагдан хоригдож байсан ажээ. Ингэхдээ Ким Чен Уны захиалгаар Хятадад Хойд Солонгосын тагнуулууд ажиллаж, Пхеньянд лалын шашин дэлгэрүүлэх гэж байгаа хүмүүсийг хулгайлдаг тухай ярьжээ.
Тэрээр Өмнөд Солонгосын тагнуулын албатай хамтран ажиллаж, БНАСАУ-ын эсрэг гэмт хэрэг өдүүлснээ хүлээн зөвшөөрч, эрх баригчдаас өршөөл хүссэн гэнэ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ