Пусси Риотын гишүүд халдлагад өртлөө

Москвагаас 400 км-ын зайд орших Нижный Новгород хотноо Оросын Пусси Риот хамтлагийн хоёр гишүүн халдлагад өртжээ. Уг мэдээллийг тодруулбал хамтлагийн гишүүд болох Надежда Толоконникова, Мария Алёхина нар Нижный Новгородын Макдоналдсын сүлжээ ресторанд үйлчлүүлж байх үеэр нь хэсэг залуус дайран орж ирж ширээн дээрх хоол руу хог асгаж, нүүр лүү нь будаг цацаж танхайрсан байна. Энэ үйлдлийг буулгасан дүрс бичлэгийг youtube-д байршуулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ