Боинг 777 онгоц сураггүй боллоо

Малайзын иргэний агаарын Боинг 777-200 онгоц Куала Лумпураас Бээжингийн чиглэлд нисэж байхдаа радараас гарч сураггүй алга болоод байна.

Онгоцонд 227 зорчигч болон 12 нисэх багийн гишүүнтэй явсан бөгөөд зорчигчид нь 14 орны иргэд байсан гэнэ. Малайзын иргэний агаарын газар яаралтай аврах, эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн бөгөөд үүнд нь Вьетнам, Хятад зэрэг орны мэргэжлийн байгууллагууд оролцож байгаа аж.

Хятадын Синьхуа агентлагийн мэдээлснээр хамгийн сүүлд Вьетнамын Хо Ши Мин хотын агаарын хяналтын албатай Боинг онгоцноос холбогджээ.

Мөн зорчигчдын 153 нь хятад үндэстнүүд байсан тухай Малайз дахь Хятадын элчин сайдын яамнаас мэдээлсэн байна.

Онгоц замдаа шатахуун сэлбэх байсан ч ийнхүү Вьетнамын нутаг дээгүүр нисэж байхдаа ор сураггүй болоод байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Өчигдөр 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Өчигдөр 09 цаг 52 мин