Боинг онгоцыг тэнгисийн усанд хайж байна

Өнөөдөр Бээжинд Улаанбаатарын цагаар өглөөний 06:30-д газардах байсан 227 зорчигч, багийн 12 гишүүнтэй Малайзын иргэний агаарын тээврийн Боинг 777-200 онгоц агаарын хяналтын станцуудтай холбоо тасарч, сураггүй болсон тухай манай сайт шуурхай мэдээлсэн.
Тэгвэл алга болсон онгоцыг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байгаа хэдий ч Вьетнамын өмнөд эргийн ойролцоо далайд осолдсон хэмээн эх сурвалжууд мэдээлжээ. Энэхүү мэдээллийг Вьетнамын эргийн хамгаалалтын албанаас өгсөн бөгөөд Малайзын тал албан ёсоор баталгаажуулаагүй ч одоо задгай тэнгист эрэл хайгуул явагдаж байна.
Малайзын эрэн хайх, аврах тусгай багийнхан болон Вьетнамын усан цэргийн хөлөг онгоцууд, Хятадын аврах албаны мэргэжилтнүүд эрлийн багт багтаж ажилласаар байна.
Онгоцонд явсан 227 зорчигчдын 153 нь хятад, 38 малайз, 12 индонез, 6 австрали, нэг хүүхэдтэй 4 америк иргэд, 3 франц, 2 украин, 2 шинэ зеланд, 2 канад болон 1 орос, итали, тайвань, голланд, австри хүмүүс уг онгоцоор зорчиж байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ