Тэнгист асгарсан шатахууны толбо илрүүлжээ

Куала Лумпураас Бээжинг чиглэн ниссэн 227 зорчигч, 12 багийн гишүүнтэй Малайзын иргэний агаарын зорчигч тээврийн Боинг 777-200 онгоцыг эрэн хайсаар байгаа ч одоог хүртэл олдоогүй хэвээр байна. Шөнийн харанхуйгаас шалтгаалан агаараас эрэл хайгуул хийх ажиллагааг үүр цайтал түр зогсоожээ. Харин тэнгист хайх ажиллагаа үргэлжилсээр байна.

Аврах, эрэн хайх ажиллагаанд Өмнөд Азийн бусад улс орнууд нэгдсээр байна. Австрали улс (6 зорчигч нь австралийнх) Вьетнамын өмнөд эргийн ойролцоох тэнгис рүү цэргийн хөлөг онгоцоо илгээж эрлийн багт нийлүүлэхээр болжээ. Мөн Филиппиний ойролцоох АНУ-ын тэнгисийн цэргийн баазаас нэг шумбагч хөлөг хөдөлсөн байна.

Хамгийн сүүлд Вьетнамын агаарын цэргийн хүчний онгоцууд өмнөд эргийн ойролцоо тэнгисийн усанд 15 км орчим сунан тогтсон хоёр хэсэг шатахууны толбо илрүүлсэн байна. Энэ мэдээллийг албан ёсоор Вьетнамын талаас мэдээлснээр эрлийн багийн гол хүчийг тус районд төвлөрүүлж эхэлжээ.

Аврах албаныхан, цэргийнхэн, загасчид гээд эрлийн ажиллагаанд 5000 гаруй хүмүүс оролцож байна. Онгоцны зорчигчдын ихэнх буюу 153 нь хятад иргэд учир хятадын аврах албаныхан идэвхтэй эрэл хайгуул хийж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Өчигдөр 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Өчигдөр 09 цаг 52 мин